Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модигийн ээж Хирабен Моди 99 насандаа таалал төгсчээ. Тэрбээр насны доройтолд орж, эрүүл мэнд нь муудсаны улмаас оршин сууж байсан баруун Гужарат мужийн эмнэлэгт хүргэгдсэн даруй амьсгал хураажээ.
Энэтхэгийн ерөнхий сайд Моди өөрийн твиттер хуудаснаа "Миний ээж бол дэлхийн бүх ээжүүдийн адил энгийн хэрнээ ер бусын нэгэн байсан" хэмээн бичжээ. Тэрбээр албаны ажлаар өөр газарт явж байсан бөгөөд өнөөдөр өглөө ээжийнхээ амьсгал хураасан Гужарат мужид хүрсэн тухай ВВС агентлаг мэдээллээ.
Л.Сайнаа