Өмнөд Солонгосын эрх баригчид насанд хүрэгчдэд секс хүүхэлдэйг импортоор оруулж ирэхэд тавьсан хоригоо цуцаллаа. Засгийн газар хүмүүсийн хувийн амьдралд хөндлөнгөөс оролцсон эсэх талаар импортлогчидтой олон жил маргалдсаны эцэст ийм шийдвэр гаргажээ.
Шинэчилсэн удирдамжаар насанд хүрэгчдийн хэлбэртэй хүүхэлдэйг гаалиар нэвтрүүлэхийг зөвшөөрч байгаа ч насанд хүрээгүй хүүхдийг дуурайлган бүтээсэнг хүүхэлдэйг хориглосон хэвээр байна гэж Солонгосын гаалийн алба мэдэгдэв.
Л.Сайнаа