Хятад улс нэгдүгээр сарын 08-наас эхлэн аялагчдад зориулсан хорио цээрийн дэглэмийг цуцална гэж албаны хүмүүс мэдэгдлээ. Гурван жилийн турш хилээ хаасны дараа тус улс ажиллах, суралцах визтэй эсвэл гэр бүлээрээ зочлохыг хүссэн бүх хүмүүст хилээ нээхээр төлөвлөсөн байна. Гэвч Хятадад цар тахлын гурав дахь том давлагаа нүүрлэсэн учир ковидын энгийн дүрмүүдийг дагаж мөрдөх шаардлагатай байгаа ажээ.
Эмнэлгүүд ачаалал ихтэй, өндөр настнууд нас барж байна гэсэн мэдээлэл байгаа. Мөн албаны хүмүүс ковидын тохиолдлы мэдээллийг олон нийтэд дэлгэхээ больсон тул өдөр тутмын тохиолдол, нас баралтын бодит тоо одоогоор тодорхойгүй байгаа гэнэ.
Л.Сайнаа