Өмнөд Солонгосын цэргийн албаныхан Хойд Солонгос таван нисгэгчгүй онгоцыг орон нутгийн цагаар өнөөдөр өглөөний 10 цагийн орчимд зөвшөөрөлгүй хилээр нэвтэрсэн гэж мэдэгджээ. Уг нисгэгчгүй агаарын тээврийн хэрэгсэл нь Кёнги муж орчмын хилийн бүсэд Өмнөд Солонгосын агаарын агаарын орон зайд халдсан болох нь тогтоогдсон байна.
Улмаар тэдний нэг нь Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын хойд зах руу чиглэн ирж, буцаад хилийн шугамыг давжээ. Өмнөд Солонгосын цэргийнхэн хариу арга хэмжээ авч, тийрэлтэт онгоцнууд болон довтолгооны нисдэг тэрэгнүүд байрлуулж, нисдэг тэрэгнээс 100 гаруй удаа буудсан ч тэднийг сөнөөж чадаагүй гэнэ. Энэ нь тус улсын аюулгүй байдал, халдашгүй дархан эрхэнд заналхийлж байгаа хэмээн орон нутгийн хэвлэлүүд мөн мэдээлж байна.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (2)