Хойд Америк даяар үргэлжилсэн үхлийн аюултай шуурга Нью-Йоркийн Буффало хотыг дайрч, онцгой байдал зарлах хэмжээнд хүрсэн гэж мужийн амбан захирагч мэдэгджээ. Баруун Нью-Йорк мужид уг шуурганы уршгаар 28 хүн нас барсан байна.
"Энэ бол байгаль эхтэй хийж буй дайн бөгөөд энэ шуурга байгаа бүх хүчээрээ биднийг цохиж байна" гэж мужийн захирагч Кэти Хочул хэвлэлд яриа өгчээ. Канадаас Мексикийн хил хүртэл үргэлжилсэн тус цасан шуурганы улмаас нийтдээ 56 хүн амиа алдсан нь одоогийн байдлаар тогтоогдоод буй.
Л.Сайнаа