2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр энгийн арилжаагаар 42 хувьцаат компанийн 591,950,878 төгрөгийн үнийн дүн бүхий 841,500 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 18 компанийн хувьцааны ханш өсөж, 20 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Хорин хоёрдугаар бааз" ХК (AHH +14.98%), "Крипто Үндэстэн" ХК (CNF +8.68%) болон "Жуулчин дюти фрий" ХК (SUL +7.53%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Женко тур бюро" ХК (JTB -10.58%), "УБ-БҮК" ХК (BUK -10.14%) болон "Баянгол зочид буудал" ХК (BNG -6.25%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 56,818 ширхэг нэгж эрхийг 14,634,301 төгрөгөөр, Хөрөнгөөр баталгаажсан 4,099 ширхэг үнэт цаасыг 409,705,800 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,000 ширхэг бондыг 99,949,450 төгрөгөөр арилжааллаа.
ТOP-20 индекс 0.8 хувиар буурч, 36485.84 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,722,540,474,364 төгрөг боллоо.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ