Өнгөрсөн 11 дүгээр сарын 15-нд дэлхий нийт найман тэрбэм дахь иргэнээ өлгийдөн авсан баярт мэдээг бид та бүхэнд хүргэсэн. Тэгвэл өнөөдрийн байдлаар дэлхийн хүн ам найман тэрбум зургаан сая 785 мянгад хүрчээ.
Энэ нь дэлхийн хүн ам өдөрт дунджаар 184 мянга орчмоор өсөж буй судалгаа юм. Дэлхийн хүн ам хурдтай нэмэгдсээр байгаа ч удахгүй өсөхөө больж, дүр зураг нь мэдэгдэхүйц өөрчлөгдөхийг хүн ам зүйчид анхааруулж байна. 1920-оод оны эхээр хоёр тэрбум дахь хүнээ өлгийдөн авсан бид 35 жилийн дараа гурван тэрбумуулаа болж, улмаар 10-15 жил тутамд нэг тэрбумаар тэлсээр өнөөдрийг хүрсэн. НҮБ-ын тооцооллоор, 2050 он гэхэд бид 9.7 тэрбумуулаа дэлхий дээр оршин суух нь. Дэлхийн хүн ам 2080 оны хавьцаа 10 тэрбум давах аж.
Л.Сайнаа