Катарт болсон хөлбөмбөгийн ДАШТ-д Африк тивийн багуудаас анх удаа хагас шигшээд шалгарч, түүх бүтээсэн "Атласын Арслангууд" буюу Мароккогийн хөлбөмбөгчдийг эх орондоо ирэхэд ард түмэн нь баатрын ёсоор угтан авсан байна.
Мөн Мароккогийн хаан Мухаммед VI хөлбөмбөгчдөө Рабат хот дахь ордондоо угтан авч хүндэт өргөмжлөл, төрийн дээд одонгоо гардуулав. Ингэхдээ дэлхийн аваргад тамирчдынхаа амжилтын гол хүч нь болсон ээжүүдтэй нь хамт урьсан ажээ.
Л.Сайнаа