Аргентин улс саяхан өндөрлөсөн хөлбөмбөгийн ДАШТ-д улсдаа аваргын цом авчирсан, Аргентины шигшээ багийн ахлагч, спортын од Леонел Мессигийн зургийг дотоодын мөнгөн дэвсгэрт дээрээ мөнхлөн үлдээхээр болжээ.
Тэрбээр 36 жилийн дараа шигшээ багаа ДАШТ-ий аварга болгоход чухал нөлөө үзүүлсэн юм. Түүнчлэн Месси тэмцээний шилдэг хөлбөмбөгчин болж, "Golden Ball" шагналыг хүртсэн билээ.
Л.Сайнаа