Украины ерөнхийлөгч Владимир Зеленский АНУ-д айлчилж, Конгрессын танхимд үг хэлсэн байна. Түүний хэлсэн үгийг тоймлон хүргэж байна.
Тэрбээр,
- Украин руу чиглэсэн Америкийн санхүүгийн тусламж нь дэлхийн аюулгүй байдалд оруулж байгаа томоохон хөрөнгө оруулалт юм.
- АНУ-ын ерөнхийлөгч Жо Байденд хандан "Таны мөнгө буяны ажил биш" гэв.
- Тэрбээр Зул сарын баярын үеэр нацистуудын эсрэг хийсэн Америк цэргүүдийн тулалдааны тухай өгүүлэв.
- “Украины эрэлхэг цэргүүд энэ зул сарын баяраар Путины цэргүүдийн эсрэг тэдний хийсэн зүйлийнх нь хариуг яг адил хүртээж байгаа гэв.
- Зеленский мөн саяхан Бахмут дахь фронтод хийсэн аяллынхаа талаар ярихдаа "Энэ газар нутгийн сантиметр бүр нь цусанд будагдсан " гэжээ.
- Тэрбээр америкчуудад Зул сарын баярын мэнд хүргээд, Украинчууд бид романтиктаа биш, харин цахилгаангүй болохоор лааны гэрэлд тэмдэглэх болно гэжээ.
- Мөн Украин "үнэмлэхүй ялалт"-д хүрнэ хэмээн хэлсэн үгээ төгсгөв.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)