Украины ерөнхийлөгч Владимир Зеленский орон нутгийн цагаар Лхагва гарагт АНУ-д айлчилж, Конгрессын танхимд нижигнэсэн алга ташилтан дор "Украин унасангүй" хэмээн үг хэллээ.
Түүнийг АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден халуун дотн,оор угтан авч "Украин байгаа цагт АНУ үргэлж хамт байх болно" хэмээжээ. Зеленский энэ үеэр албаны хүмүүст хандан "Та нар намайг сүүлчийн удаа харж байж магадгүй" гэж хэлсэн нь олны анхаарлыг татаад байна.
Айлчлалын үеэр талууд дайны нөхцөлд цэрэг, техникийн тусламжийг АНУ-аас үргэлжлүүлэн татах үйл ажиллагааг нэмэгдүүлэхээр болжээ. Хуралд АНУ-ын албаны зарим төлөөлөгчдийг урьсан боловч аюулгүй байдлын үүднээс дийлэнх нь ирээгүй тухай ВВС агентлаг мэдээллээ.
Хуралд Украин гаралтай АНУ-ын шүүгч Бохдан Футей, мөн 2014-2016 оны хооронд Украины Сангийн сайдаар ажиллаж байсан АНУ-ын Төрийн департаментын ажилтан асан Наталья Яреско тэргүүтэй хүмүүс байцав.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (8)