Монголын Тогтвортой Санхүүгийн Холбоо (ТоС холбоо), Монгол банк, Санхүүгийн зохицуулах хорооноос хамтран 2022 оноос эхлэн “Жендэрийн Манлай Байгууллага”-ыг хамтран шалгаруулахаар болсон бөгөөд тус шагналын анхны эзнээр Худалдаа, Хөгжлийн банк шалгарлаа.
Худалдаа, Хөгжлийн банк нь 2019 онд “Жендэрийн эрх тэгш байдлын бодлого”-оо МУ-н Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль тогтоомж, үндэсний хөтөлбөр болон бусад олон улсын байгууллагуудын тэргүүн туршлагатай нийцүүлэн баталсан. Уг бодлогын хүрээнд байнгын үйл ажиллагаатай Жендэрийн Хороо ажилладагбөгөөд банкны жендэрийн эрх тэгш байдлын бодлого, үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг хянаж, газар, нэгжүүдийн жендэрийн үйл ажиллагааны үр дүнг нэгтгэж, уялдаа холбоог тодорхойлж, жендэрийн мэдрэмжтэй санхүүгийн үйлчилгээг дэлгэрүүлэхээр ажиллаж байна.
Түүнчлэн Худалдаа, Хөгжлийн банк нь 2021 онд “Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр”-өө зах зээлд танилцуулж, эмэгтэй эзэмшигч давамгайлсан, эмэгтэй гүйцэтгэх удирдлага болон эмэгтэй ажилтнууд давамгайлсан бизнес, аж ахуйн нэгжүүдэд таатай нөхцөл бүхий санхүүжилтийг олгох замаар жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихийн зэрэгцээ Нэгдсэн Үндэсний Байгууллагаас тодорхойлсон Тогтвортой Хөгжлийн 17 зорилтын 5 дахь зорилт болох жендэрийн эрх тэгш тэгш байдлыг хангахад хувь нэмрээ оруулан ажиллаж байна. Эмэгтэй бизнес эрхлэгчид рүү чиглэсэн тус зээлийн бүтээгдэхүүн нь хүлээлтээс давж, нийгэмд хэрэгцээ шаардлага өндөр бүтээгдэхүүн байгаа учраас цаашдаа ч энэ чиглэлийн зээлийн бүтээгдэхүүнийг илүү хөгжүүлэх зорилго тавиад байна.
Монгол Улсын ууган, тэргүүлэгч арилжааны банкны хувьд ХХБанк нь жендэрийн манлай байгууллага болсноороо бусад банкнууддаа үлгэр жишээ байж, туршлагаасаа хуваалцан, жендэрийн эрх тэгш байдлыг санхүүгийн салбарт таниулан хувь нэмрээ оруулах замаар санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэн ажиллах болно.
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ХАМТДАА
ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК
Сэтгэгдэл (1)