Энэ жил Япон, Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтсоны түүхт 50 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд хоёр орны бизнесийн орчин, хамтын ажиллагааг улам сайжруулах зорилготой олон арга хэмжээ зохион байгуулагдаж байна. Үүний нэг нь өнгөрөгч долоо хоногт болсон Монгол дахь Япончуудын холбооны уулзалт байлаа.
Тус арга хэмжээнд Худалдаа, хөгжлийн банкны төлөөллүүд оролцож, ирсэн зочдод шинээр нэвтрүүлсэн QBC мөнгөн гуйвуулгын үйлчилгээ болон еэний хугацаатай хадгаламжийн бүтээгдэхүүнээрээ бэлэг барилаа.
ХХБ нь Монгол улсаас Япон улсад төлөөлөгчийн газраа нээсэн цор ганц арилжааны банк юм. Төлөөлөгчийн газраараа дамжуулан хоёр орны хамтын ажиллагааг бизнес, эдийн засгийн хүрээнд өргөжүүлэн, гадаадаас хөрөнгө оруулалт татан бизнес эрхлэгчдээ хямд эх үүсвэртэй санхүүжилтээр дэмжин ажиллаж байна.
Мөн Япон улсаас Монгол улс руу хамгийн хялбар байдлаар мөнгө гуйвуулга хийх QBC үйлчилгээг саяхан шинээр нэвтрүүлээд байна.
Тус үйлчилгээ нь мөнгө хүлээн авагч шимтгэл төлөхгүй, шилжүүлэгч тал хамгийн хямд шимтгэлтэйгээр Payforex апп ашиглан 5-хан минутад гүйлгээ хийх давуу талтай.
Япон улсын иргэн болон Япон улсад оршин суух эрхтэй хүн бүр ашиглах боломжтой.
QBC үйлчилгээний дэлгэрэнгүйг энд дарж авна уу.
Худалдаа, хөгжлийн банк