Дэлхийн тэргүүн баян, Tesla-гийн үүсгэн байгуулагч Элон Маск хэдэн сарын өмнө Твиттер компанийг худалдан авсан билээ. Тэгвэл тэр "Хэрвээ хүмүүс намайг удирдахад хангалттай биш" гэж үзвэл ерөнхий захирлын албан тушаалаас огцорч, тохирох хүнд нь өгөх болно гэжээ.
Тэрбээр энэ сарын 19-нд твиттер хуудсаараа дамжуулан олон нийтийн санал асуулга явуулсан бөгөөд санал өгсөн хүмүүсийн 57.5 хувь нь түүнийг албан тушаалаасаа буухад санал өгчээ. Ингэснээр тэр санал асуулгын өмнө хэлсэн "санал асуулгын дүнг дагаж мөрдөх болно" гэсэн үгэндээ хүрэх л үлдээд байна.
Твиттерийг худалдан авсныхаа дараа Элон Маск хэд хэдэн бүтэц, дүрэмд өөрчлөлт хийсэн нь хэрэглэгчдийн дургүйцлийг хүргээд байсан. Тэгвэл энэ нь санал асуулгын дүнд нөлөөлсөн байж магадгүй юм.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (2)