Талибууд Афганистан дахь эмэгтэйчүүдийн их дээд сургуульд сурах эрхийг хориглосноо өнөөдөр зарлажээ.
Олон улсынхны үзэж буйгаар уг хориг нэн даруй хэрэгжиж эхэлнэ гэв. Түүнчлэн тус улсад эмэгтэйчүүдийг ерөнхий боловсролын сургуульд элсэх боломжийг ихэнх хэсэгт хаасан нь тэднийг их сургуульд элсэхэд улам бүр саад учруулаад байсан юм. Кабулын их сургуулийн нэг оюутан энэ мэдээг сонсоод цочирдон, уйлсан гэж ВВС-д ярьжээ.
Одоогоос гурван сарын өмнө Афганистан даяар олон мянган охид, эмэгтэйчүүд их дээд сургуульд элсэх шалгалт өгчээ. Гэвч тэдний сурч болох хичээлүүдэд хязгаарлалт тавьж , мал эмнэлэг, инженерчлэл, эдийн засаг, хөдөө аж ахуйг салбарт мэргэших боломжийг боогдуулж, сэтгүүл зүйн салбарт ажиллах нөхцөлийг бүр мөсөн хориглосон тухай эх сурвалж мэдээллээ. Өнгөрсөн жил Талибанууд засгийн эрхэнд гарсны дараа их дээд сургуулиудыг хүйсээр ангилдаг анги, танхимтай болгоод байсан юм.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (2)