Чарльз хааны дүрс бүхий мөнгөн дэвсгэртийн шинэ төрхийг Английн Төв банк олон нийтэд танилцууллаа. Энэхүү хөрөг нь 5, 10, 20, 50 фунт стерлингийн үнэт цаасны загварт орж байгаа түүхэн дэх цорын ганц өөрчлөлт бөгөөд 2024 оны дунд үеэс гүйлгээнд гаргахаар төлөвлөсөн гэнэ. Шинэ тэмдэгтэд хааны цээж хэсгийн зураг томоор болон нууцлалын цонх адил нэвт харагдах хэсэгт тус тус байх ажээ. Энэ нь өмнөх мөнгө тэмдэгтээс ялгарах онцлоггүй юм.
Түүнчлэн шинэ дэвсгэртүүд гүйлгээнд орж эхэлсэн ч хуучин мөнгөн тэмдэгтийн хэрэглээ хэвийн байх ажээ.
Сонирхуулахад, Хатан хаан Элизабет нь 1960 оноос эхлэн Английн банкны гүйлгээнд байгаа мөнгөн дэвсгэрт дээр гарч ирсэн анхны бөгөөд цорын ганц хатан хаан байсан. Мөн Шотланд болон Умард Ирландын банкнаас гаргасан мөнгөн дэвсгэртүүд нь хатан хааны дүрсийг хэвлээгүй юм.
Хатан хааны гэр бүлийн удирдамжийн дагуу байгаль орчин, санхүүгийн нөлөөллийг багасгах, илүү зарлага гаргахгүй байх үүднээс шинэ үнэт цаасыг зөвхөн элэгдсэн дэвсгэртийг солих эсвэл нэмэгдэж буй эрэлтийг хангах зорилгоор хэвлэнэ гэж Английн Банк мэдэгдэв.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (2)