Өнгөрсөн ням гарагт Тайландын хойгт болсон шуурганы үеэр 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй байлдааны хөлөг хөмөрч, живсний улмаас 31 тэнгисийн цэрэг сураггүй алга болсон гэж Тайландын тэнгисийн цэргийн хорооноос мэдэгджээ. Ням гарагийн шөнө "HTMS Sukhothai" байлдааны хөлгийн цахилгааны хяналтын хэсэг усанд автсаны улмаас живсэн байна.
Даваа гарагт эрх баригчид 75 далайчныг аварсан гэж мэдэгдсэн ч 31 далайчинг олоогүй хэвээр байгаа гэнэ. Усан онгоц Тайландын Прачуап Кири Хан мужийн Банг Сафан хотоос зүүн тийш 32 км-ийн зайд эргүүл хийж байгаад шуурганд өртжээ. Эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Л.Сайнаа