Орос болон Хятад улс хамтран “Далайн хамтын ажиллагаа” нэртэй тэнгисийн цэргийн сургуулилтыг энэ сарын 21-нд Зүүн Хятадын тэнгист эхлүүлж, энэ сарын 27-нд дуусахаар төлөвлөөд байна. Энэ үеэр "артиллер"-ын пуужингаар буудах, дайны нөхцөлд хэрхэн авран хамгаалах үйл ажиллагаа хийх зэрэг сургуулилт явагдана гэж Оросын Батлан хамгаалах яам мэдээлжээ.
Сургуулилтад ОХУ-ын талаас Номхон далайн флотын “Варяг”, “Маршал Шапошников” тэргүүтэй дөрвөн хөлөг онгоц багийн хамт оролцох аж. Японы Засгийн газар саяхан Батлан хамгаалах салбарт баримтлах гурван чухал бодлогын баримт бичгийг баталсан. Батлах болсон шалтгааныхаа нэгээр БНХАУ болон түүний ОХУ-тай явуулж буй хамтын ажиллагааг нэрлэсэн юм.
Сэтгэгдэл (2)