Оросын холбооны улсын Батлан хамгаалах яамнаас дайны талбарт тулалдаж буй цэргүүдийн сэтгэлзүйг өргөх урлагийн бригад явуулах болсноо өнөө өглөө зарлаад байна. Урлагийн бригадыг хамтлаг дуучид, циркчид, бүжигчид бүрдүүлэх бөгөөд хөгжмийн зэмсэг хандивлах аян өрнүүлж буй тухай ВВС агенлаг мэдээлэв.
Тус бригадын бүрэлдэхүүнд томилогдсон хэн ч байхгүй, харин уран бүтээлчид зөвхөн өөрийн сайн дурын үндсэн дээр нэгдэн орохоор зохицуулсан аж. Дайны бүс рүү урлагийн бригад илгээх ажил нь эртний түүхтэй гэж хэлж болно.
Тухайлбал, дэлхийн хоёрдугаар дайны үед Оросын Улаан армийн цэргүүдэд 2000 орчим хүний бүрэлдэхүүнтэй бригад илгээж байсан. Энэ нь Зөвлөлтийн үеийн үзэл баримтлалтай нягт холбоотой гэж Их Британийн албаны хүмүүс мэдэгдэж байна.
Харин энэ талаар Украины тал "Бид тэднийг тийм ч зоригтойгоор дайны талбар дундуур зугаална гэж бодохгүй байна" хэмээжээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)