Улаанбаатарт төвтэй Монголын агаарын тээврийн "Eznis Airways" компанийг БНХАУ-аас ОХУ-ын чиглэлд цэргийн зориулалт бүхий ачаа тээвэрлэсэн хэрэгт сэжиглэж буй тухай олон улсын "Aviation Source News" сайтад мэдээлсэн байна.
Нэрээ нууцлахыг хүссэн нэгэн ажилтан нь тус сайтад хандсан бөгөөд дээрх нисэхийн компанийн JU-1332 бүртгэлтэй "Airbus A330" онгоцны нэг нь уг хэргээс болж нислэгээ зогсоон, одоогоор Улаанбаатарт шалгагдаж буй тухай ярьжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр уг онгоцонд 50 тонн цэргийн хувцас, техник ачин Оросыг чиглэн явж байсан. Мөн "Холбогдох байгууллага энэ асуудлаар мөрдөн байцаалт явуулж, Хятадаас их хэмжээний цэргийн бараа авчирсан болохыг тогтоосон" гэжээ.
Өнгөрөгч 11 дүгээр сарын 09-өөс эхлэн "Eznis Airways" компанийн үйлчилгээнд ашиглагдаж эхэлсэн уг нисэх онгоц нь Сөүл хотын чиглэлд ачаа тээвэрлэдэг байсан боловч арваннэгдүгээр сарын 30-ны өдөр гэнэт чиглэлээ өөрчилж, Бээжингийн ойролцоо газардсан хэмээн эх сурвалж мэдээлэлдээ дурджээ.
Л.Сайнаа
Эх сурвалж: Aviation Source News
Сэтгэгдэл (2)