Хүчтэй цасан шуурга АНУ-ын өмнөд хэсэгт хар салхи үүсгэж, АНУ болон Канадын зарим хэсэгт их хэмжээний цас унажээ. Шуурганы улмаас Техас мужид хэд хэдэн хүн гэмтэж бэртсэн бөгөөд олон тооны байшин барилга эвдэрсэн байна. Шуурганаас үүдэн АНУ-д 9000 орчим нислэг хойшлогдсон гэж FlightAware сайтаа мэдээллээ. Их хэмжээний цас унасан нь зарим газар хамгийн багадаа 60 см хүрч байгаа тухай орон нутгийн цаг уурын станцууд мэдээлжээ.
Өнгөрсөн даваа болон мягмар гарагт дэгдэж, хүчээ авсан уг шуурга АНУ-ын харьяаны бүх мужуудаар дамжиж, тэндхийн иргэдэд аюул учруулж болзошгүй байгаа аж. Мөн энэхүү олон жилийн дунджаас их байгаа гэнэ. Мөн шуурга Канадын нутагруу орж, мягмар, лхагва гаригт тус улсын өмнөд хээр тал, тэр дундаа Саскачеван, Манитоба мужуудад их хэмжээний цас орж, хүчтэй салхи шуурсан байна.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)