Өнгөрсөн баасан гарагт /2022.12.09/ Энэтхэг улсын нутаг дэвсгэр дэх хилийн дагуух маргаантай хэсэгт Хятадын цэргүүдтэй зэвсэгт мөргөлдөөн өдөөсөн нь сүүлийн нэг жил гаруйн хугацаанд болж буй анхны мөргөлдөөнөөр бүртгэгдээд байна.
Сануулахад, 2020 онд хоёр улсын цэргүүдийн хооронд томоохон мөргөлдөөн гарсны улмаас хамгийн багадаа 24 цэрэг амь үрэгдсэн билээ.
Даваа гарагт Энэтхэгийн арми мэдэгдэлдээ "Аруначал Прадеш мужийн Тавангийн хэсэгт өнгөрсөн баасан гарагт мөргөлдөөн гарсан" гэжээ. Хоёр тал их хэмжээний хохирол амсаагүй бөгөөд цөөн тооны цэрэг шархадсан. Хятад улс энэ талаар ямар ч тайлбар хийгээгүй байна. Харин Ройтерс агентлаг Энэтхэгийн армийн эх сурвалжийн мэдээлснээр дор хаяж зургаан Энэтхэг цэрэг шархадсан гэжээ.
Л.Сайнаа