Украины хоёр нийслэл гэгддэг Харьков хотод өнгөрсөн хоёрдугаар сард дайн эхэлснээс хойш тасралтгүй Оросын армийн их буу, агаарын цохилтод өртөж байна. Тэгвэл тус хотын иргэд болон албаны хүмүүс тус хот руу харвасан Оросын сумны үлдэгдэл, тэр дундаа пуужин, пуужингийн хэлтэрхийг цуглуулж байгаагаа мэдэгджээ.
Орон нутгийн прокурорууд пуужингууд нь олон зуун энгийн иргэдийн амь насыг хохироосон гэж үзэж байгаа бөгөөд уг цуглуулгууд нь ОХУ-ын эсрэг шүүх ажиллагаа явуулахад нотлох баримт болно гэж найдаж байна.
Л.Сайнаа