Иран улсад саяхан болсон засгийн газрын эсрэг жагсаалтай холбоотойгоор 23 настай Мажидреза Рахнавардыг олны өмнө дүүжилсэн байна. Энэ цааз нь жагсагчдаас хоёр тохиолдол бөгөөд түүнийг Ираны Мешхед хотод дүүжилсэн гэж шүүхийн байгууллага мэдэгджээ.
Шүүх түүнийг хагас цэрэгжүүлсэн Басиж эсэргүүцэх хүчний хоёр гишүүнийг хутгалж хөнөөсөн, "Бурханы эсрэг дайсагнасан" гэж буруутгажээ. Рахнавардыг баривчилснаас хойш ердөө 23 хоногийн дараа энэхүү үйл явдал болов.
Хүний эрхийн байгууллагууд жагсагчдыг ямар ч үндэслэлгүйгээр цаазаар авах ял оноож байгааг анхааруулсан байна. Мөн түүнийг нас барах хүртэл нь ээжид нь цаазалсан тухай хэлээгүй ажээ. Улмаар цаазаар авсны дараа түүний гэр бүлд оршуулгын газрын нэр, талбайн дугаарыг өгсөн, тэднийг ирэхэд хамгаалалтын албаныхан түүний цогцсыг булж байсан гэнэ.
Орон нутгийн цагаар өглөөний 07 цагт албаны хүн ар гэрийнхэнтэй нь утсаар холбогдож, "Бид таны хүүг цаазалж, цогцсыг нь Бехешт-е Реза оршуулгын газарт оршуулсан" гэж сөрөг хүчний идэвхтэн "1500тасвир" гэх нэгдэл твиттер хуудсандаа бичжээ.
Л.Сайнаа
Эх сурвалж: BBC