"BBC" агентлагийн мэдээлснээр Украины арми өчигдөр Оросын хяналтад буй Мелитополь хотод цохилт өгч, Оросын талд тулалдаж буй, хувийн “Вагнер” компанийн дайчид буюу хөлсний 300 гаруй цэргийг нэг дор устгасан байна.
Харин Оросын хэвлэлд “Украинчууд Запорожье мужийн захирагч Евгений Балицкийн төрсөн өдрөө тэмдэглэх ёстой байсан “Анчдын амралт” нэртэй баазыг цохисон, гэвч Балицкий тэнд байгаагүй. Нийт 10 хүний амь хохирч, баазын барилга бүрэн устсан” гэжээ.
Харин Мелитополь хотын захирагч Иван Федоров пуужингийн тоо олон байсан тул хохирогчдын тоо барагцаагаар 200 давсан, тэдний зарим нь амиа алдсан гэсэн мэдээллийг өгөөд байна.
Л.Сайнаа