АНУ-ын Вайоминг мужид тэнгэрийн хаяанд далайн давлагаа мэт үүл бүрхжээ. Орон нутгийн иргэний мэдээлснээр "Энэ бол урьд өмнө нь харагдаагүй онцгой үүл байсан. Харсан даруйдаа би зургийг нь дарах ёстойгоо ойлгосон" гэжээ.
Өнгөрсөн мягмар гарагт ажиглагдсан байгалийн өвөрмөц харагдац нь Кельвин-Хелмгольцын тогтворгүй байдал гэж нэрлэгддэг агаарын хуйлралаас үүсэн үүлний тогтоц ажээ. Мөн олон улсын цаг уурчдын хувьд энэ үзэгдэл нь үнэт чулуу мэт ховор үзэгдэл хэмээжээ.
Л.Сайнаа