Энэ оны дөрөвдүгээр сард Дина Коко гэх бүсгүй Австралийн Сидней хотын нэгэн боомтын гүүрэн дээрх ачаалал ихтэй авто замын нэг эгнээг 28 минутын турш хааж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үр дүнтэй арга хэмжээ авахыг уриалаад байв.
Тэгвэл өнгөрсөн долоо хоногт олон Австралийн шүүхээс Коког замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, бамбар асаан, цагдаагийн тушаалыг дагаж мөрдөөгүй гэх шалтгаанаар 15 сарын хорих ял оноожээ.
Австралийн шүүгч Магистр Аллисон Хокинс хэлэхдээ, уур амьсгалын төлөө тэмцэгч өөрийн "хувиа хичээсэн, сэтгэл хөдлөлийн үйлдлээрээ" бүхэл бүтэн хотод төвөг удсан гэв. Мөн "хүүхэд шиг ийм үзүүлбэр хийснээр өөрийн зорилгыг нураасан" хэмээжээ.
Харин олон улсын хэвлэлүүдийн хэлж буйгаар Австрали шиг ардчилсан оронд энэ ял нь хэтэрсэн хэрэг болно хэмээн үзэж байна.
Л.Сайнаа