Дэлхийн алдарт "Time" сэтгүүлийн зүгээс Украин улсын ерөнхийлөгч Владимир Зеленскийг "Украины амин сүнс" хэмээх гарчигтайгаар 2022 оны онцлох хүнээр нэрлэсэн байна. Тус сэтгүүл нь сүүлийн бүтэн жилийн хугацаанд дэлхийн үйл явдалд хамгийн их нөлөөлсөн нэг хүн эсвэл үйл явдалд уг шагналыг олгодог уламжлалтай ажээ.
Уг сэтгүүлийн редактор Эдвард Фелсентал "Тэр бол бидний дурсамжид хамгийн тод үлдсэн шийдвэрийн эзэн. Хагалан бутаргах үйл явдлуудаар дүүрэн дэлхийд Украин улсыг тойрсон эв нэгдлийг тэр бий болгосон. Дэлхийн өнцөг булан бүрт оршин сууж буй украинчууд бол "хөшигний ард тэмцэгчид". Украинчуудыг олон мянган удаагийн хоол хүнсээр хангасан тогооч Иевген Клопотенко, эмч Юлия Паевска зэрэг хүмүүс Орост гурван сар олзлогдсоны эцэст суллагдсаныг ч дурдууштай. Зеленский Оросын түрэмгийллийг эсэргүүцсэн эр зоригоороо олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн" хэмээжээ.
Сонирхуулахад өнгөрсөн оны онцлох хүнээр Элон Маск, 2020 онд Жо Байден, Камала Харрис, 2019 онд Грета Тунберг нар нэрлэгдэж байсан юм. Харин 2022 оны "Шилдэг баатар" төрөлд Ираны эмэгтэйчүүд, "Шилдэг артист"-аар Өмнөд Солонгосын BLACKPINK хамтлагийг тус тус нэрлэжээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (2)