АНУ, ОХУ-ын талууд ялтан солилцох тохиролцоонд хүрч, Оросын шоронд есөн жилийн ялтай хоригдож байсан олимпын хошой аварга Бриттни Грайнерыг АНУ-ын шоронд ял эдэлж байсан алдартай зэвсгийн наймаачин Виктор Бутаар солилцжээ.
Оросын шоронд есөн жилийн ялтай хоригдож байсан олимпын хошой аварга Бриттни Грайнерыг АНУ-ын шоронд ял эдэлж байсан алдартай зэвсгийн наймаачин Виктор Бутаар сольсон ажээ.
Грайнерын хувьд энэ оны хоёрдугаар сард буюу Украины дайн эхлэхээс өмнөхөн Орост мансууруулах бодис биедээ авч явсан хэргээр саатуулагдаж байсан юм. Тэрбээр WNBA-ийн тэмцээний завсраар Оросын клубт тоглох зорилготой ирсэн нь энэ байв.
Харин 55 настай Виктор Бут нь Зөвлөлтийн армийн офицер асан. Тэрбээр дэлхийн цуутай зэвсгийн наймаачдын нэг байсан бөгөөд “Үхлийн худалдаачин” хочтой гэнэ. Мөн тэр АНУ-ын эсрэг ашиглах зорилготой олон саяын үнэ бүхий галт зэвсгийг террорист байгууллагуудад худалдсан хэргээр АНУ-ын шоронд 25 жилийн хорих ялаа эдэлж байв. Бут 2008 онд Тайландад баривчлагдаж, 2010 оноос хойш АНУ-ын шоронд хоригдож байсан юм.
Л.Сайнаа