Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын (АНУ) хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой энэ онд тохиож байна. Өнгөрсөн хугацаанд хоёр орны хамтын ажиллагааны түвшин тасралтгүй ахисаар Стратегийн түншлэлийн түвшинд хүрээд байгаа билээ. Энэхүү түүхт тэгш ойн жил дээр хоёр улсын хамтын ажиллагааг дүгнэх, цаашдын Стратегийн түншлэлээ улам бүр бэхжүүлэн өргөжүүлэх зорилттой ажиллаж байгаа юм.
Тэгвэл ХХБ АНУ, Монгол Улсын хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх тал дээр тэргүүлэх үүрэг гүйцэтгэдэг байгууллага болох Монгол дахь Америкийн Худалдааны танхимаас зохион байгуулж буй арга хэмжээнүүдийг идэвхтэйгээр дэмжин ажилласаар байна.
Тухайлбал, “Networking Night” хүлээн авалтыг Блүүмбэрг ТВ Монголиатай хамтран ивээн тэтгэсэн юм. Тус хүлээн авалт нь АНУ-аас Монгол Улсад суухаар томилогдсон Элчин сайд Ричард Л.Буанганг хүндэтгэн угтах зорилготой. Хүлээн авалтад АНУ-ын Элчин сайдын яам, Монгол дахь олон улсын байгууллагууд болон элчин сайдын яамдын төлөөлөл, АмЧамын гишүүн байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн 80 гаруй хүндэт зочид оролцсон. Зочид элчин сайдыг халуун дулаанаар угтан авч, цаашид хамтран ажиллах бодит боломжуудын талаар саналаа солилцсон юм. Элчин сайд Буанган нь Монгол болон АНУ хоорондын эдийн засаг, бизнесийн харилцаа, хамтын ажиллагааг чухалчлан онцолсон. Үүнд хоёр улсын хувийн хэвшил хоорондын түншлэл нэн чухал болохыг цохон тэмдэглээд, Элчин сайдын яамны зүгээс ямагт дэмжин ажиллана гэдгээ илэрхийлсэн юм.
Мөн тус танхимаас жил бүр зохион байгуулдаг хамгийн том арга хэмжээ “Annual Gala Dinner & CSR Awards Night” гала үдэшлэгийн цорын ганц “Diamond” спонсороор ХХБ ажиллалаа. Уг арга хэмжээнд АНУ-ын Элчин сайдын яам, Монгол Улсын төр болон хувийн хэвшил, олон улсын байгууллага, элчин сайдын яамдын төлөөллөөс бүрдсэн 300 гаруй хүндэт зочид оролцсон. Арга хэмжээний үеэр энэ оны ололт амжилтуудаа бататган дүгнэж, гишүүн байгууллагуудынхаа нийгмийн хариуцлагын хүрээнд хийсэн үйлсийг үнэлэн шагнал гардуулсан юм. Түүнчлэн хоёр улсын хоорондын бизнесийн орчныг сайжруулж, ашиг сонирхол болоод нийгмийн ач холбогдлыг сурталчилж, өндөр түвшний харилцан хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой байлаа.
Түүнчлэн ХХБ нь АНУ-ын экспортыг дэмжих зорилго бүхий засгийн газрын агентлаг болох U.S. EXIM банктай хамтран анхны хэлцлээ хийхээр хоёр талаас эрчимтэй ажиллаж байна. Уг хэлцэл амжилттай болсноор АНУ-д үйлдвэрлэгдсэн тоног төхөөрөмж, технологийг импортлох гэж буй аж ахуйн нэгжүүд ХХБ-аар дамжуулан АНУ-ын банк, санхүүгийн байгууллагуудаас таатай нөхцөлтэй санхүүжилт авах үүд хаалга нээгдэх юм. Мөн харилцагчдынхаа ам.долларын төлбөр тооцоог илүү хялбар, түргэн шуурхай найдвартай болгохын тулд АНУ-ын банк, санхүүгийн байгууллагуудтай илүү өргөн хүрээнд хамтран ажиллаж буйгаа дуулгахад таатай байна.
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ХАМТДАА