Сүүлийн үед сошиал орчинд хүмүүс тансаг зэрэглэлийн "Balenciaga" брендийн хувцаснуудаа шатааж, хайчилж, урж байгаа бичлэгүүд дүүрэх болов. Үүний учир нь тус бренд саяхан гаргасан хүүхдийн загвартаа "Боолчлолын хувцас" өмссөн хачирхалтай баавгайнуудыг дэлгэн харуулсан байна.
Түүнчлэн тус тансаг зэрэглэлийн загварын брэнд энэ намар Парисын загварын долоо хоногт нээлтээ хийсэн Balenciaga хавар8 зуны 2023 оны коллекц дээр уг бамбаруушнуудыг харуулсан бөгөөд саяхан цацагдсан хүүхдийн зурагтай постер нь ихээхэн эсэргүүцэлтэй тулгараад байна. Улмаар олон нийт тэднийг боолчлол, садар самуун, гаж үзлийг сурталчилсан хэмээн эсэргүүцэж, өөрсдийн "Balenciaga" брендийн хувцаснуудаа сүйтгэсээр байна. Энэ нь тус брендийн нэр хүндийг унагасан бөгөөд компанийн зүгээс олон нийтээс уучлал гуйжээ.
Л.Сайнаа