БАРИМТ 1
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын хуулийн шинэчилсэн найруулгыг 27 жилийн дараа боловсруулан, батлуулсан.
БАРИМТ 2
2021 оноос зөвшөөрөлгүй гараашийг буулган, тохижуулах ажлыг эрчимжүүлж, өнөөдрийн байдлаар нийт 5800 орчим гараашийг чөлөөлөөд байна. Чөлөөлсөн 47 байршилд цогц тохижилт хийхээр төлөвлөн, хэрэгжүүлж эхэлсэн.
БАРИМТ 3
2021 оноос зөвшөөрөлгүй буюу зөрчилтэй хашаа, хайс чөлөөлөх ажлыг эхлүүлж, 537 байршлын зөрчлийг арилгалаа.
БАРИМТ 4
Харин энэ жилийн хувьд 17.7 км хашаа, хайс чөлөөлөв.
БАРИМТ 5
Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, хяналтын камер, тэмдэг тэмдэглэгээ, үзэгдэх орчныг чөлөөлөх, явган зорчигчийн хөдөлгөөнийг саадгүй болгох зорилгоор 81 байршлын 346 зөвшөөрөлгүй байршуулсан, хуучирч муудсан самбарыг буулгалаа.
БАРИМТ 6
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын санаачилгаар есөн дүүргийн 118 байршилд 3х3 сагсан бөмбөгийн талбай байгуулах ажлыг 2022 оноос эхлүүлсэн.
БАРИМТ 7
Одоогийн байдлаар төвийн зургаан дүүргийн 34 байршилд олон улсын стандартад нийцсэн 3х3 сагсан бөмбөгийн талбайг байгуулж байна.
БАРИМТ 8
2021 онд хотын гол болон туслах гудамж зам, уулзвар, төвийн дүүргүүдийн орон сууцны хороолол доторх авто замыг засаж шинэчилсэн.
БАРИМТ 9
2022 онд Улаанбаатар хотод нийслэлийн төсвийн хөрөнгөөр нийт 22 байршилд 26.95 км авто зам болон замын байгууламж, 1891.2 метр урт гүүр барихаар төлөвлөсөн. Тэдгээр авто замыг шинээр тавьснаар замын хөдөлгөөний ачаалал 20 хувиар буурах тооцоо гарчээ.
БАРИМТ 10
Тус 22 байршлаас ес нь төсвийн тодотголоор хасагдаж, үлдсэн 13 байршилд ажил үргэлжлэхээр болсон юм. Одоогоор гурван байршлын авто замын ажил бүрэн дуусаж, байнгын ашиглалтад ороод байна.
БАРИМТ 11
2021 онд сургууль, цэцэрлэг, эмнэлгийн гадна зам, талбай, түүх, соёлын дурсгалт газар болон голын эрэг зэрэг нийтийн эзэмшлийн гудамж, талбайд тохижилт хийж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд анхааран ажилласан.
БАРИМТ 12
2022 онд ч уг ажлыг үргэлжлүүлэн, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнтэй уялдуулж, мод, бут, сөөгийг тарьж байна. Тухайлбал, Олимпын хороо, Төв цэнгэлдэх хүрээлэн гэх мэт нийт 26 байршилд 1500 мод, Богд хааны ордон музейн хашаа байсан байршил болон бусад талбайд нийт 2840 гоёлын модыг тарьж, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд хөрс боловсруулалт хийн, 30 сая үр суулгаад байна.
БАРИМТ 13
2021 онд нийт 73 байршилд явган хүний 116,786 м.кв зам, найман байршилд нийт 47.8 км дугуйн зам барьсан.
БАРИМТ 14
Энэ оны хувьд түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд явган хүний замыг өргөтгөн шинэчилж, явган зорчигч, дугуйт хэрэгсэлтэй иргэд саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэхэд онцгойлон анхаарч байгаа. Явган хүний замыг засаж, шинэчлэхдээ дугуйн замыг мөн хамтатган барьж, одоогоор 47,249 м.кв талбай бүхий явган хүний болон дугуйн замыг шинэчлээд байна.
БАРИМТ 15
Мөн энэ онд төвийн зургаан дүүргийн 21 байршилд явган хүний болон дугуйн зам барих ажил үргэлжилж байгаа бөгөөд одоогоор 75-100 хувийн гүйцэтгэлтэй байна.
БАРИМТ 16
Богдхан уулын Дугуй цагаан орчмын алхалтын замын орчныг сайжруулан, тохижуулах ажлын хүрээнд явган хүний 27,000 м.кв зам шинээр тавилаа.
БАРИМТ 17
Түүнчлэн есөн дүүргийн 29 байршил дахь тохижилтын ажлын хүрээнд 29,361 м.кв явган хүний зам шинээр тавьж, 8035 м.кв талбай бүхий явган хүний замыг засварлаж, нөхөн сэргээлээ.
БАРИМТ 18
Нийслэлийн төсвөөс 100 тэрбум, Засгийн газраас 100 тэрбум гарган цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүхэд багачуудыг хамран сургах тойрогт нь сургах, хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах ажлыг зохион байгуулсан.
БАРИМТ 19
Нийтийн тээврийн салбарт парк шинэчлэлт хийж, энэ онд нийтдээ 600 орчим автобус шинэчлэхээр төлөвлөсөн. Одоогоор нийтэд үйлчилж буй хоёр давхар автобус болон сургуулийн автобус зэрэг 100 орчим автобус орж ирсэн байна.
БАРИМТ 20
ҮСАХ буюу Хүүхдийн паркийн 10.2 га газрыг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтран тохижуулахаар “Рио Тинто Монгол” ХХК-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан.
БАРИМТ 21
Мөн тус компанитай хамтран Баянзүрх болон Сонгинохайрхан дүүргийн гэр хороолол дунд явган зам, дугуйн зам, тохижилт, ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэнг байгуулах юм.
БАРИМТ 22
Хотын дарга иргэд, аж ахуйн нэгж нийслэл Улаанбаатар хотод нэр бүхий 74 төрлийн үйл ажиллагааг эрхлэхдээ ямар нэгэн зөвшөөрөл, батламж, зөвшөөрлийн шинжтэй баримт бичиг бүрдүүлэхгүй байх тухай захирамж гарган, зөвшөөрлөө цахимаар авах боломжийг бүрдүүлсэн.
БАРИМТ 23
Нийслэлийн салбар бүрд мэдээлэл технологийн шийдлүүдийг ашиглан, иргэдийн ажиллаж, амьдрахад таатай ухаалаг хотыг бий болгоход нийслэлийн төрийн байгууллагууд үндэсний мэдээлэл технологийн 70 гаруй аж ахуйн нэгжтэй хамтран ажиллахаар болж, Улаанбаатар хотын “Дижитал шилжилт”-ийг үе шаттайгаар танилцуулж байна.
БАРИМТ 24
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа шинэчлэн баталсан нь хот анх удаа стандарттай болох суурь нөхцөлийг бүрдүүлсэн юм. Улмаар эхний ээлжийн есөн бүлгийн 38 стандартыг хэлэлцэн баталж, өнгөрсөн аравдугаар сарын 1-нээс мөрдөж эхэллээ.
Сэтгэгдэл (3)