2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр энгийн арилжаагаар 38 хувьцаат компанийн 144,061,304 төгрөгийн үнийн дүн бүхий 486,505 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 20 компанийн хувьцааны ханш өсөж, 11 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Шивээ овоо" ХК" (SHV +15.00%), "Азык" ХК (ALD +14.89%) болон "Ремикон" ХК (RMC +14.78%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол керамик" ХК (KEK -13.33%), "Эрдэнэс сольюшинс" ХК (AMT -7.39%) болон "Богд Банк" ХК (BOGD -6.94%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 11,751 ширхэг нэгж эрхийг 7,223,286 төгрөгөөр арилжааллаа.
ТOP-20 индекс 1.28 хувиар өсөж, 34150.28 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,475,683,337,226 төгрөг боллоо.
Монголын Хөрөнгийн бирж