Альцгеймерын өвчин нь өндөр настай хүмүүст тохиолддог түгээмэл сэтгэцийн эмгэгүүдийн нэг юм. Энэхүү өвчин нь тархины эсүүдийг үхүүлдэг бөгөөд үүнээс үүдэн сэтгэцэд өөрчлөлт орж, ой санамжаа алдах улмаар бусдын яриаг ч ойлгохоо больдог байна. Тэгвэл Их Британийн Альцгеймерийн Судалгааны байгууллага тус өвчний эсрэг "lecanemab" хэмээх эмийг гарган авсан нь эрүүл мэндийн шинжлэх ухааны чухал нээлтэд тооцогдоод байгаа ажээ.
Одоогийн байдлаар Альцгеймер өвчтэй хүмүүст шинж тэмдгийг арилгахад туслах өөр эм өгдөг ч өвчний явцыг өөрчилдөггүй байна. Леканемаб хэмээх энэ эм нь бие эсийг дарангуйлагч бактерийг эсрэг үйлчилгээ үзүүлдэг бөгөөд дархлааны системийг дэмжиж, тархинаас амилоидыг цэвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг гэнэ. Амилоид гэдэг нь тархины мэдрэлийн эсүүдийн хоорондох зайд бөөгнөрөн, Альцгеймерийн шинж тэмдгүүдийн нэг болох өвөрмөц товруу үүсгэдэг уураг юм. Эмийн туршилтад сайн дураараа 1795 хүн оролцсон бөгөөд үр дүнд нь өвчний нөлөөлөл дөрөв дахин буурсан үзүүлэлт гарчээ.
Л.Сайнаа