АНУ үндэсний аюулгүй байдлынхаа төлөө Huawei, ZTE зэрэг Хятадын таван компанийн тоног төхөөрөмжүүдийг худалдах болон импортлохыг хоригложээ. Хар жагсаалтад багтсан бусад компаниуд нь видео тандалтын төхөөрөмж, хоёр талын радио систем үйлдвэрлэдэг Hikvision, Dahua, Hytera компаниуд юм. Холбогдох албаныхны хэлснээр энэ нь улс орны үндэсний аюулгүй байдал, нууцын зэрэглэлийг хамгаалахын төлөө хийж буй томоохон үйлдэл гэжээ.
Тэгвэл Хятадын компаниудын зүгээс "Бидний бүтээгдэхүүнүүд АНУ-ын аюулгүй байдалд ямар ч аюул занал учруулахгүй. Энэ шийдвэр нь АНУ-ын үндэсний аюулгүй байдлыг хамгаалахын тулд хийгдсэн шийдвэр биш. Харин бизнес эрхлэгчид биднийг хохироох гэсэн үйлдэл" хэмээжээ.
Түүнчлэн АНУ-ын Холбооны харилцаа холбооны комиссын дарга Жессика Розенворсел мэдэгдэлдээ "Манай байгууллага нь найдвартай бус харилцаа холбооны хэрэгслийг улсын хилийн дотор ашиглахыг зөвшөөрөхгүй. Мөн бид энэ мэтчилэн олон замаар үндэсний аюулгүй байдлаа хамгаалах үүргийг бас хүлээдэг" гэжээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (2)