Аливаа жагсаал, цуглааны бэлэг тэмдэг нь ихэвчлэн биет зүйл, дүрс, үгс байдаг бол яг одоогоор Хятад улсад өрнөж буй жагсаалд оролцогчид хоосон цаас барин жагсаж байна. Уг жагсаал нь 2020 онд Хонконгт болсон жагсаал, тэмцлээс үүдэлтэй бөгөөд орон нутгийн иргэд Хятадын үндэсний аюулгүй байдлын шинэ хуулийг эсэргүүцэн ийнхүү хоосон цаас барин эсэргүүцлээ илэрхийлсээр байна.
Хятадын эрх баригчид 2019 оны олон нийтийн эсэргүүцлийн хөдөлгөөнтэй холбоотой уриа лоозон, хэллэгийг хориглосны дараа хот зогсонги байдалд орж, албан тушаалтнууд жагсагчдыг хүч хэрэглэн дарж байв. Тэгвэл жагсагчдын энэхүү үйлдэл нь цуглааныг эсэргүүцэгчдийн эсрэг хийсэн томоохон үйлдэл төдийгүй эрх баригчдад хандан “Та нар биднийг уг дуугүй зогсож байхад баривчлах гэж байна уу” гэх утга санааг илэрхийлж байгаа ажээ.
Мөн Шанхай дахь эсэргүүцлийн жагсаалд нэгдсэн нэгэн эмэгтэй ВВС-д өгсөн ярилцлагадаа "Цаасан дээр мэдээж юу ч байгаагүй, гэхдээ бид тэнд юу байгааг мэднэ" гэж хэлжээ. Уг жагсаал өнөөдөр Бээжин, Шанхай хотуудад үргэлжилж байгаа бөгөөд улам тэлэх хандлагатай байна.
Л.Сайнаа
Эх сурвалж: BBC
Сэтгэгдэл (2)