Дэлхийн хамгийн том идэвхтэй галт уул болох Хавайн арлын "Мауна Лоа" сүүлийн 40 гаруй жилд анх удаа дэлбэрчээ. Дэлбэрэлтээс үүсэн лаавын урсгал ихэвчлэн уулын оргил хэсэгт байгаа боловч оршин суугчдыг сэрэмжлүүлэг болгож, үнс нурмын эрсдэлийн талаар анхааруулах мэдээг АНУ-ын Геологийн албанаас анхааруулж, нөхцөл байдал хурдан өөрчлөгдөж магадгүй гэж мэдэгдэв. Мөн галт уулын дохиоллын түвшинг "анхааруулах" буюу хамгийн дээд зэрэглэл болгон шинэчилсэн байна.
Нүүлгэн шилжүүлэх тушаал одоогоор гараагүй бөгөөд хүн ам ихээр суурьшсан газрууд лаавын урсгалд өртөх магадлал багатай гэж Онцгой байдлын албаныхан мэдэгдэв. Хавайн галт уулын үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрлах Мауна Лоа нь тухайн арлын тал хувийг эзэлдэг. Галт уул нь далайн түвшнээс дээш 13,679 фут буюу 4,169 метрийн өндөрт өргөгдсөн бөгөөд 2,000 хавтгай дөрвөлжин миль буюу 5,179 хавтгай дөрвөлжин км талбайг хамардаг. Галт уулын оргил Калдера нь орон нутгийн цагаар ням гарагийн 23:30 цагт дэлбэрчээ.
Л.Сайнаа