БНХАУ-ын нийслэл Бээжин хот бол улсынхаа улс төр, боловсролын төв ба ямар нэгэн нэгж мужид харьяалагддаггүй, улсын доор байдаг дөрвөн хотын нэг юм. Хотын нэр нь “Умард нийслэл” гэсэн утгатай. Бээжин хот нь 16,801.25 мк2 газар нутагтай, 22 сая орчим хүн амтай.
Хуурай уур амьсгалтай газар бөгөөд хаврын улиралд салхи шуурга ихтэй, намар сэрүүхэн, өвөлдөө жихүүн хүйтэн харин зуны улирал удаан үргэлжлэх бөгөөд маш халуун байдаг. Нэгдүгээр сард хамгийн хүйтэн байдаг бөгөөд сарын дундаж температур -20°C бол долоо болон наймдугаар саруудад хамгийн халуун ба 40°C хүрдэг байна.
Жилийн сүүл үе буюу арваннэгдүгээр сард дунджаар -0,4-өөс 10 градусын дулаан хүртэл хэлбэлздэг аж. Энэ цагт Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-д төрийн айлчлал хийж байна. Бээжин хотын арваннэгдүгээр сарын зурагыг үзэж сонирхоорой.