33 дахь удаагийн "Гоёл 2023" наадам хоёр жил хойшилсны эцэст зохион байгуулагдаж шилдгүүдээ шалгарууллаа. "Гоёл 2023" наадмын шилдэг моделиор загвар өмсөгч Б.Баярцацрал шалгарсан юм. Мөн тус наадмын шилдэг эмэгтэй загвар өмсөгчөөр М.Нармандах, шилдэг эрэгтэй загвар өмсөгчөөр н.Ачтай нар тодорсон юм. Энэ удаагийн наадамд эрэгтэй, эмэгтэй нийт 60 гаруй загвар өмсөгч шалгаран оролцож, шилдэг дизайнеруудын урласан шинэ брэндүүдийг тайзнаа амилуулжээ. Ийнхүү уншигч та бүхэнд "Гоёл 2023" наадмын үеэрх 24 фотог хүргэж байна.