БАРИМТ 1
Жэк Уэтерфорд Өмнөд Каролина муж улсын Колумбид Анна Рут Громс, Альфред Грег Уэтерфорд нарын гэр бүлд долоон хүүхдийн хамгийн том нь болон мэндэлжээ. Тэдний аав АНУ-ын армийн түрүүч байсан нь гэр бүлээ байнга нүүхэд хүргэдэг байв. Профессор Уэтерфордын алс холын өвөг дээдсийн нэг бол 19-р зууны холимог арьстны Крикийн удирдагч Уильям Уэтерфорд юм.
БАРИМТ 2
Тэрбээр Өмнөд Каролинагийн их сургуулийг 1967 онд улс төрийн шинжлэх ухааны бакалаврын зэрэгтэй төгссөн бөгөөд социологи, антропологийн чиглэлээр мастер, доктор хамгаалсан.
БАРИМТ 3
Тэрбээр нэгэн ярилцлагадаа “12 настай байхдаа Харолд Ламб-ийн бичсэн Даян дэлхийн Эзэн хаан (Emperor of All Men) номыг уншаад өөрийн эрхгүй сэтгэл зүрхээрээ Монголын түүхэнд татагдаж эхэлсэн дээ. Удалгүй таван хошуу малын зурагтай монгол шуудангийн таван марк олж авсан” хэмээн ярьсан байдаг.
БАРИМТ 4
Жак Уэтерфорд Их сургуульд байхдаа Монгол Улсын Их сургуульд суралцах боломжийг асуун хоёр ч удаа захиа бичин илгээж байжээ. Гэвч тухайн үед Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсыг албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй байна.
БАРИМТ 5
Тэрбээр 20 дугаар зууны сүүл үеэс Монголын түүх, соёлыг судалж эхэлсэн бөгөөд Чингис хаан судлалын хүрээнд “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан” номыг 2004 онд гаргасан нь энэ чиглэлийн хамгийн өндөр борлуулалттай бүтээлүүдийн нэг болжээ.
БАРИМТ 6
“Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан” ном нь олон улсад танигдаж, одоогоор 20 гаруй улсын хэлээр орчуулагдаад байна. Мөн тус ном нь хэвлэгдсэн ондоо “Нью-Йорк Таймс” сонины хамгийн их борлуулалттай номын жагсаалтад хоёр долоо хоногийн туршид багтсан бөгөөд 300 мянга гаруй хувь зарагджээ.
БАРИМТ 7
Түүний бичсэн бусад номнуудыг дурдвал, 2004 онд “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан”, 2010 онд “Монголын иx хатдын нууц товчоо”, 2016 онд "Чингис хаан: Эрхэм дээд үнэний эрэлд", 2014 онд "Хубилай хаан: Монголын усан замын цэрэг" ном, бүтээлийг хэвлүүлсэн.
БАРИМТ 8
Тэрбээр 1479 оноос XIX зуун хүртэлх хугацаанд өрнөдийн орнуудад Монгол орны газар зүй, хил хязгаарыг хөрш зэргэлдээ орнуудтай нь хамт дүрслэн тэмдэглэж байсан үнэтэй ховор 50 гаруй газрын зургуудын эх хувилбарыг олж цуглуулжээ. Энэхүү үнэтэй ховор цуглуулгаа Монголын ард түмэнд бэлэглэсэн юм.
БАРИМТ 9
Мөн түүнд 2006 онд Монгол Улсын төрийн дээд одон Алтан гадас, 2010 онд Монгол Улсын Гадаад харилцааны яамны хүндэт одон, Монгол Улсын Ерөнхийлөгчийн одонг олгожээ.
БАРИМТ 10
2010 онд Монголын түүхийг сонирхон судлагч Монгол, АНУ-ын иргэдийн санаачлагаар Монголын түүх судлаач, АНУ-ын Макалейстрийн Коллежийн профессор Жак Уэтерфордын нэрээр 'Жак Уэтерфорд" саныг Монгол Улсад байгуулсан.
БАРИМТ 11
Монголын эзэнт гүрэн зөвхөн цус урсгаж, эмх замбараагүй байдал үүсгэж байсан гэхээс илүүтэй чөлөөт худалдаа, үзэл санааны шилжилт, шашны хүлцэнгүй байдлын эрин үеийг авчирсан гэж Уэтерфорд үзжээ. Түүний номууд өдгөө дэлхийн өнцөг булан бүрт байгаа уншигчдад Монголын эзэнт гүрнийг таниулж буй.
БАРИМТ 12
Өдгөө тэрбээр Монгол болон Өмнөд Каролинад ирж очин амьдардаг.
БАРИМТ 13
Д.Доржготов нь Төв аймгийн Баян суманд төржээ.
БАРИМТ 14
Тэрбээр хоёр настайдаа зохиолч сэтгүүлч Дэчингунгаагийнд өргөгдөж ирснээр хотын хүүхэд болж, эрдмийн мөр хөөжээ. Аав нь “Улаан-Од”, “Эх орны манаа”, “Үнэн” сонинд ажиллаж байв.
БАРИМТ 15
Нийслэлийн нэгдүгээр дунд сургуулийг төгсжээ.
БАРИМТ 16
Харин 1957-1962 онд Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуульд суралцаж, хөрс судлаач-агрохимич мэргэжил эзэмшсэн.
БАРИМТ 17
Тухайлбал, Шинжлэх ухааны хүрээлэнгийн нэр дээр гурван хүүхэд хуваарилагдсаны нэг нь Д.Доржготов байсан аж. Ийнхүү Академич Б.Чадраа, Төрийн соёрхолт Жамъянсэнгээ болон Д.Доржготов нар физик, хөрс, ургамал судлалаар Москвагийн их сургуульд явжээ.
БАРИМТ 18
Д.Доржготов нь Москвагийн их сургуулийг 1962 онд төгссөн. Тэрбээр төгсөж ирсэн жилээ Газарзүй, цэвдэг судлалын хүрээлэнгийн анхны судлаачаар ажлын гараагаа эхэлжээ.
БАРИМТ 19
Тэрбээр 1973 онд “Монголын хойт хэсгийн хөрсний газарзүйн үндсэн шинж, хээрийн хөрсний тодорхойлолт” сэдвээр дэд доктор, 1992 онд “Монгол орны хөрс” сэдвээр шинжлэх ухааны докторын зэрэг тус тус хамгаалсан.
БАРИМТ 20
Харин 1998 онд академич цол хүртжээ.
БАРИМТ 21
ОХУ-ын Газар зүйн нийгэмлэгийн дээд шагнал болох Оросын их эрдэмтэн С.М.Пржевальскийн нэрэмжит хүндэтгэлийн алтан медалийг Монгол Улсаас анх удаа академич Д.Доржготов хүртсэн. Өмнө нь уг шагналыг Азиас БНХАУ-ын Хөрс судлалын хүрээлэнгийн эрдэмтэн хүртэж байжээ.
БАРИМТ 22
Тэрбээр ШУА-ийн Газарзүйн хүрээлэнд өнөөдрийг хүртэл эрдэм шинжилгээний ажилтан, ахлах ажилтан, хөрс–геохимийн тасгийн эрхлэгч, захирал, эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтнаар тасралтгүй 60 гаруй жил ажиллаж байна.
БАРИМТ 23
Монгол оронд тархсан бүх төрлийн хөрсний үүсэл гарвалын онцлог, морфологийн болон хими-физикийн үндсэн шинж, үржил шимийн үзүүлэлтийг судлан тогтоож хөрсний оношлогоо, ангиллыг янз бүрийн түвшинд боловсруулж “Монгол орны хөрсний ангилал зүй” (1986), “Монгол орны хөрс” (2003) зэрэг суурь бүтээлүүд туурвиснаар тус орны хөрсний гарал үүсэл, ангилал, систематик (хэвшинж, дэд хэвшинж, төрөл, зүйл тус бүрийн) тодорхойлолтын асуудлыг үндсэнд нь шийдвэрлэжээ.
БАРИМТ 24
Д.Доржготов нь судалгааны ажлын үр дүнгээрээ 1974 онд “Монгол орны хөрсний 1:2500 000 машстабтай зураг”-ийг анх удаа зохиож хэвлүүлснээс хойш олон бүтээлээ нийтийн хүртээл болгосон бөгөөд эдгээр бүтээлүүдээрээ дэлхийн олон оронд үнэлэгдсэн газар зүйн салбарын тэргүүлэх эрдэмтэн юм. Манай улс энэ жил “Монгол Улсын Үндэсний Атлас”-ыг шинэчлэн гаргасан. Эрдэмтэн Д.Доржготов дээрх бүтээлийн редактороор ажилласан юм. Үндэсний атлас нь монгол-англи хэлээр 1000 гаруй хувь хэвлэгдсэн бөгөөд нийт 246 зургийн тоон мэдээ, нэр, тайлбарыг шинэчилжээ.
Сэтгэгдэл (2)