Хаана: HUB Innovation center
Хэзээ: 11 сарын 25, 19:00 цагт
Саяхан дэлхийн хүн ам 8 тэрбумд хүрсэн сайхан мэдээ дуулдсан ч нөгөө талаараа 8 тэрбум хүний хэрэгцээг эх дэлхий маань хангаж чадах уу? Таамаглалаар 2050 он гэхэд дэлхийн хүн ам 10 тэрбумд хүрнэ. Мөн 2050 он гэхэд хүн төрөлхтөн нүүрсхүчлийн хийн ялгаруулалтаа 0 болгохгүй бол дэлхийн дундаж температур 1.5-2% нэмэгдэх магадлалтай. Дэлхийн дундаж температур нэмэгдсэнээр нийт амьд амьтадын 90% нь устах, байгалийн гамшгууд 3-5 дахин ихсэх, дулааралтай холбоотой маш олон өвчин үүсэх аюулууд бидэнд ойрхон байна. Тэгвэл яг энэ цаг үед Дэлхийн 190 гаруй орнууд 0-рүү тэмүүлж байгаа бөгөөд манай улсын байгальд ээлтэй бизнесүүд мөн адил хамтдаа 0-рүү тэмүүлж байна.
АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Та энэхүү эвэнт дээр дэлхийн цаг уурын өөрчлөлтийн үндсэн хүчин зүйл болох хүлэмжийн хийг бууруулах зорилгын дор нэгдсэн Монголын технологи, үйлдвэрлэл, байгальд ээлтэй төслүүдийн олон шийдлүүдтэй танилцана. Хамгийн сонирхолтой нь эвент эхлэхээс дуусах хүртэл оролцогчдын ялгаруулсан бүх нүүрс хүчлийн хийг бодит үйлдэл, шийдлүүдийн тусламжтайгаар эргүүлэн 0 хэмжээнд бууруулах юм. Ингэснээр тулгамдаад буй байгаль цаг уурын өөрчлөлтөд шууд, үр дүнтэйгээр нөлөөлөх олон арга зам, дадал зуршлуудыг таниулан, итгэл найдвар, хамтралыг үүсгэх чухал үр нөлөөтэй.
Зорилго:
Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтуудын хүрээнд, хүлэмжийн хийг бууруулах. Байгальд ээлтэй технологийн санаачилгуудыг нэгтгэн ногоон хөгжлийн төлөөх түншлэлийг бий болгож эдийн засагт эерэг нөлөөллийг үүсгэх. Хүрэлцэн ирсэн оролцогч, байгууллагуудад тогтвортой хөгжилд нийцүүлэх арга замыг хуваалцана.
Эвентийн туршид ямар үйл ажиллагаа зохиогдох вэ?
Эвентийн туршид хүлэмжийн хийг бууруулахын тулд доорх үйл ажиллагааг зохион байгуулна.
Байгаль орчинд ээлтэй амьдралын хэв маягийг технологийн тусламжтай хэрхэн бий болгох аргуудаас хуваалцана.
Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн албан ёсны тооцооллоор хүлэмжийн хийг(CO2) бууруулж буй байгууллагуудын үйл ажиллагааг хэмжиж Carbon Credit-г Marketplace дээр гаргана.
Хувцасны хог хаягдлыг бууруулж дахин загварчлах түүнд орчин цагийн AR, Blockchain технологийг ашиглаж, (Fast fashion) түргэн загвараас үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулна.
Монгол орны цөлжсөн бүс нутагт урлаг ,технологиор дамжуулан нөхөн сэргээлт хийж хүлэмжийн хийг бууруулна.
Органик хог хаягдлыг боловсруулж хөрс бордоо болгох замаар хүлэмжийн хий бууруулна.
Үйл ажиллагааны чиглэл:
- Хүлэмжийн хийг бууруулах арга технологийн шийдлүүдийг танилцуулах
- Байгаль орчинд ээлтэй амьдралын хэв маягийг технологиор дамжуулан хүргэх
- Тогтвортой Хөгжлийн Зорилтуудын индикаторуудыг нутагшуулах
- Сэргээгдэх эрчим хүчийг хүлэмжийн хий бууруулахад ашиглах
Арга хэмжээнд хэн оролцох вэ?
- Байгальд ээлтэй технологи
- Хог хаягдлын менежмент
- Хувцас үйлдвэрлэл
- Дахин боловсруулах үйлдвэр
- Банк, санхүү
- Сэргээгдэх эрчим хүчний чиглэлийн эрдэмтэн, судлаачид болон дижитал уран бүтээлчид оролцоно.
ИРЭХ ШАЛТГААН
Ойлгох нь
Та энэ арга хэмжээнд ирснээр чухам яагаад хүлэмжийг хийг бууруулах шаардлагатай байгаа талаар товч бөгөөд чухал мэдээллийг олж авна. Мөн өөрийн амьдралын хэрэглээгээ байгальд ээлтэй болгох олон боломжит сонголтуудтай танилцана.
Хэрэгжүүлэх нь
Хөтөлбөрийн хүрээнд уригдсан хүмүүс болон хамтрагч байгууллагууд нүүрс хүчлийг багасгах. Оролцож буй байгууллагуудын шинэ шийдэл болон бүтээгдэхүүнүүдтэй танилцаж анхны хэрэглэгчид нь болох боломжууд бүрдэнэ.
Нэгдэх нь
Дэлхий нийтээрээ байгаль орчинд ээлтэй бизнесийн системд шилжихээр хичээж байна. Монгол улсад ч энэ чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй бизнес, санаачилж буй холбогдох хүмүүстэй танилцан хүрээллээ тэлэх, хамтрах чухал цэг болно.
Нээрээ байгальд ээлтэй байх үүднээс энэ арга хэмжээ маань цаасан хэвлэл ашиглалгүй онлайнаар AR технологи ашиглан урилгаа илгээж байна лээ. Танд урилга очсон уу?
0-РҮҮ ТЭМҮҮЛЖ БУЙ БАЙГУУЛЛАГУУД
Санаачлагч, ерөнхий зохион байгуулагчаар “Shambala 2056” инженерийн сэргээгдэх эрчим хүчний кампус, “HybOrg” hybrid хувцасны брэнд ажиллаж байгаа юм. Мөн Өнгө нэм, Toki application, Худалдаа Хөгжлийн банк, Yves rocher байгууллагууд хамтран зохион байгуулагчаар оролцож байгаа бол дэмжигч байгууллагаар энэ салбарын арваад байгуулга дэмжин хамтдаа ТЭГ нүүрсхүчлийн хий ялгаруулахаар зориод байна. Та бүхэнд оролцож буй байгууллагуудыг товч танилцуулъя.
HybOrg | Hybrid хувцасны брэнд
HybOrg дэлхийд хамгийн анхны hybrid буюу 100% хуучин хувцаснаас дахин загварчилж бүтээсэн биет хувцас болон зөвхөн сошиал орчинд өмсөх виртуал хувцасны зохицлыг бүтээжээ. Энэхүү инновацаар хувцасны салбарын хог хаягдлыг бууруулан, хүмүүсийн хэт хэрэглээг орчин үеийн нийгмийн хэрэгцээнд тохируулан өөрчлөхийн тулд AR (augmented reality) болон blockchain технологиудыг ашиглаж байгаа гэнэ.
Yves rocher | Байгальд ээлтэй гоо сайхны бүтээгдэхүүн
Yves Rocher брэнд экологийн цэвэр материал болон 100% дахин боловсруулагддаг сав, баглаа боодол ашиглан бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг.
Toki application | Дижитал хэрэглээг амьдралд нэвтрүүлнэ
Эко амьдралын хэв маягийг дэмжих ажлын хүрээнд Toki апп байгальд ээлтэй үйлдэл бүрийг урамшуулах “OXYGEN” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм.
Худалдаа хөгжлийн банк | Ногоон банк
Худалдаа, хөгжлийн банк (ХХБ) байгаль орчинд ээлтэй бизнесийг дэмжин санхүүжүүлэх замаар урт хугацааны тогтвортой хөгжлийг цогцлоох зөв жишгийг нийгэмдээ бүтээхээр ажиллаж байна.
Өнгө нэм ви эм ХХК | Хог хаягдлын менежмент хэрэгжүүлэгч
“Өнгө Нэмье” төсөл нь аж ахуйн нэгж байгууллагын хог хаягдлын бүтэц, тоо хэмжээн дээр үндэслэн хог хаягдлын менежментийн төлөвлөгөө гарган хэрэгжүүлдэг. Мөн тэд удахгүй Улаанбаатар хотод хог хаягдлын ангилан ялгалтын системийг бий болгох ухаалаг технологид суурилсан шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэх гэж байна.
Green Solar Energy | Сэргээгдэх эрчим хүч
Тэд Монгол оронд сэргээгдэх эрчим хүч буюу ногоон эрчим хүчний ашиглалтыг нэмэгдүүлэх, бага, дунд чадлын сэргээгдэх эрчим хүчний системүүдийг айл, өрх, албан байгууллагуудад нэвтрүүлж байна.
Шамбала 2056 Инженерийн суурин - Тогтвортой ногоон байгууламж
Цөлжилтийн нэн хүчтэй зэрэглэл бүхий бүс нутагт хамгаалалтын зурвас байгуулж, цаг уурын өөрчлөлтийн эсрэг урлаг, технологиор нөхөн сэргээлт хийжээ. Тэд нийт 9 га газар 60.000 мод тарьж, 12,557,618.38 кг нүүрсхүчлийн давхар ислийг боловсруулж, 20,929,363.95 кг хүчил төрөгч ялгаруулж, 72,012,422.41 кг био масс үүсгэсэн байна.