Индонезийн гол арлуудын нэг болох Ява аралд өнөөдөр хүчтэй газар хөдөлсний улмаас олон зуун хүн бэртэж, амиа алдсан тухай BBC агентлаг мэдээллээ. АНУ-ын Геологийн судалгааны төвийн мэдээлснээр 5.6 баллын хүчтэй газар хөдлөлт баруун Ява мужийн Цианжур хотод 10 км-ын гүнд үүссэн байна. Аврагчид нурангид дарагдсан олон зуун хүнийг аврахаар ажиллаж байгаа бөгөөд бэртсэн иргэдийг хүлээн авах эмнэлгийн ачаалал хэтэрч, зарим нь гадаа эмчлүүлж байгаа гэнэ.
Тухайн бүст хүн ам шигүү суурьшсан, хөрсний гулгалт ихтэй, муу баригдсан байшингууд олон байгаа нь нуранги үүсэх гол шалтгаан болсон байна. Амиа алдсан хүний тоо тодорхой биш байгаа ч албаны зарим хүмүүс 360 гаруй хүн гэмтэж, 162 хүн нас барсан хэмээв. Байгалийн энэхүү хүчин зүйлээс үүдэн 2200 гаруй байшин нурж, 13 мянга гаруй иргэдийг нүүлгэн шилжүүлжээ.
Л.Сайнаа