Ойрын өдрүүдэд урд хөрш БНХАУ-д “COVID”-ын тохиолдол ихээр гарах болж, өнгөрсөн ням гараг буюу энэ сарын 20-нд нийт 26824 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Түүнчлэн нийслэл Бээжин хотод цар тахлын улмаас гурван хүн амь насаа алдаж, улсын хэмжээнд хамгийн их хохирол амссан бүс нутгаар өмнөд хэсгийн Гуандун мужийг нэрлээд байна. Хятадад сүүлийн зургаан сарын хугацаанд нэг ч үхэл бүртгэгдээгүй өдийг хүрсэн ч тахлаас үүдсэн үхлийн тоо дахин бүртгэгдэж буй нь хатуу хөл хорионд шилжих үндэслэл болоод буй. Тэгвэл ДЭМБ-аас тус улсыг өмнө хэрэгжүүлж байсан хөл хорионы бодлогоо эргэн харах хэрэгтэйг сануулжээ.
Үүнтэй холбогдуулан Хятад улс вирусийн халдвар авсан иргэдээ найм хоног тусгаарлаж байгаа нь өмнөх журмаас илүү зөөлөрсөн хандлага ажиглагдлаа. Мөн хилээр орох, гарах хөдөлгөөн хэвийн үргэлжлэх бөгөөд тухайн зорчигч хилээр нэвтрэхээс 48 цагийн өмнө шинжилгээ өгсөн байх шаардлагатай ажээ. Эдгээрээс шалтгаалан тус улсад өндөр настнуудыг вакцинд хамрагдахыг уриалсаар байгаа юм. Тэнд 80 болон түүнээс дээш насны иргэдийн тал хувь нь л анхан шатны вакцинжуулалтад хамрагдаад байгаа гэнэ.
Л.Сайнаа