Туркийн найруулагч Махсун Кыргизгүлийн 2015 онд найруулсан тус кинонд Туркийн алслагдсан нэгэн уулын тосгоны амьдралыг харуулдаг. Тэрхүү тосгонд багшлахаар очсон нэгэн эр Курдын соёлтой танилцаж, тэнд сургууль байхгүй гэдгийг мэдэн гэртээ харихаар шийдсэнээр кино эхэлдэг. Киноны гол дүр Азиз хэмээх хөгжлийн бэрхшээлтэй эр тэрхүү багштай нөхөрлөж, бичиг үсэг сурч буйгаар кинонд харуулна.
Түүний эцэг том хүүгээ дээрэмчидтэй нийлж, дээрэм тонуул хийсэн хэргээр шүүхэд дуудагдах үед шүүхийн гадаа нэгэн эрийн амийг авардаг. Улмаар тэр эр амийг нь аварсны хариуд хүүг нь охинтойгоо гэр бүл болгохоор ам өчиг өгнө. Гэвч тэр Азизыг хөгжлийн бэрхшээлтэй гэдгийг мэддэггүй. Ингэснээр үзэсгэлэн төгөлдөр охиноо түүнтэй хуримлуулдаг. Энэхүү кинонд гарч буй үйл явдлууд, уулынхны гэгээн тунгалаг амьдралаас хэн ч байсан олон зүйлийг ухаарах болов уу. Уг киноны хоёрдугаар ангийг 2019 онд бүтээсэн.
Л.Сайнаа