Украины хилийн ойролцоох Польшийн фермд өчигдөр пуужин дэлбэрч, хоёр хүн амиа алдсан нь дэлхий нийтийг түгшээж байна. Учир нь, НАТО-гийн гишүүн орон руу гаднын улс халдвал бусад гишүүн орнууд өөрсөд рүүгээ халдсан лугаа ойлгоно гэсэн НАТО-гийн дүрмийн тавдугаар зүйл заалтыг хэрэглэх хэмжээнд аваачих вий гэсэн болгоомжлол олон улсад үүсээд буй. Унасан пуужинг ОХУ-д үйлдвэрлэсэн хэмээн Польшийн Батлан хамгаалахын сайд мэдэгдсэн бол Украины Ерөнхийлөгч В.Зеленский энэхүү үйлдэлд ОХУ-ыг шууд буруутгасан билээ.
Харин НАТО-гийн гишүүн орнууд пуужин харвасан эзнийг баримтаар баталгаажуулахыг хүлээж буйгаа мэдэгдээд байв. Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдан саяхан мэдээлэл хийхдээ “Урьдчилсан мэдээллээр ОХУ пуужин харвасан байх магадлал бага байна” хэмээн хэллээ. Улс орнууд олон улсын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийхдээ өөрсдийн тагнуулын байгууллагын мэдээлэлд үндэслэдэг билээ.
О.Балдан-Очир
Сэтгэгдэл (2)