Филиппиний нийслэл Манилла хотын Тондо дүүргийн нэгэн эмнэлэгт дэлхийн найман тэрбум дахь иргэн Винис Мабанса орон нутгийн цагаар шөнийн 01:29 цагт төрсөн болох нь тогтоогджээ.
Филиппиний хүн ам, хөгжлийн газрын фейсбүүк хуудсанд "Манила хотын Тондо дүүрэгт төрсөн охин дэлхийн найман тэрбум дахь хүнээр сонгогдлоо" хэмээн нийтэлсэн байна.
Бяцхан Винис нь "Dr Jose Fabella Memorial Hospital" эмнэлэгт мэндэлсэн бөгөөд түүнийг Филиппиний албаны хүмүүс халуун дотноор угтан авсан байна. Мөн "Найман тэрбум найдвар, найман тэрбум мөрөөдөл, найман тэрбум боломж. Манай гараг өдгөө 8 тэрбум хүн амтай" хэмээн НҮБ-ын Хүн амын сангаас твиттер хуудсандаа жиргэн, баяр хүргэсэн байна.
Л.Сайнаа
Эх сурвалж: Hindastan Times