Дэлхийн албан ёсны статистик болох worldometer-ээс харахад 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 16:01 цагт дэлхий 8 тэрбум дах иргэнээ өлгийдөн авлаа.
Хүн амын энэ өсөлт нийгмийн эрүүл мэнд, хоол тэжээл, хувийн ариун цэвэр сайжирч, анагаах ухаан хөгжиж дэвшсэнээр амьдралын чанар дээшлэн, хүний нас аажмаар уртасч байгаатай холбоотой ажээ. Түүнчлэн зарим улс оронд төрөлтийн түвшин өндөр, тогтвортой байсны үр дүн гэж НҮБ мэдээллээ.
Дэлхийн хүн ам 7 тэрбумаас 8 тэрбум хүртэл өсөхөд 12 жил шаардлагатай байсан бол 9 тэрбум болоход 2037 он хүртэл 15 жил шаардлагатай гэжээ. Учир нь дэлхийн хүн амын нийт өсөлтийн хурд удааширна гэж үзэж байна.
Өмнө нь:
2011 онд 7 тэрбум
1999 онд 6 тэрбум
1987 онд 5 тэрбум
1974 онд 4 тэрбум
1960 онд 3 тэрбум
1927 онд 2 тэрбум
1804 онд 1 тэрбум тус тус хүрч байжээ. Мөн бид удахгүй дэлхийн , тэрбум дах иргэнтэйгээ танилцах бололтой.