АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өчигдөр БНХАУ-ын удирдагч Ши Жиньпинтэй уулзалт хийсэн бөгөөд судлаачид энэ уулзалтыг Хятад дайны бэлэн байдалд шилжсэнтэй холбоотой эвлэрэх уулзалт хэмээн онцолж байсан. Тэгвэл уулзалтын үеэр Жо Байден Хятадтай “шинэ хүйтэн дайн” хийхгүй хэмээн амлахын сацуу Хятад улс цаашдаа Тайванийг эзлэн түрэмгийлнэ гэдэгт итгэхгүй байгаагаа илэрхийлжээ. Энэ нь Байденг АНУ-ын ерөнхийлөгчийн ажлыг авснаас хойш хоёр их гүрний удирдагчийн биечлэн уулзсан анхны уулзалт гэдгээрээ онцлог юм.
Индонезийн арал дээр болж буй "Их 20"-ийн дээд хэмжээний хурлын өмнөхөн Бали аралд болсон уг уулзалтаар талууд Хойд Солонгос болон Оросын Украйнд үзүүлж буй хор уршгийн талаар хэлэлцсэн байна.Түүнчлэн талууд ОХУ-ын Украинд цөмийн зэвсэг хэрэглэж буй явдлыг эрс эсэргүүцэж байгаагаа мэдэгдсэн ажээ. Байден хэвлэлийн бага хурал дээр "Хятад улс Хойд Солонгосыг удирдаж чадна гэдэг хэлэхэд хэцүү асуудал. Мөн Хятад улс Пхеньянд дахин цөмийн зэвсгийн туршилт хийхээс татгалзах ёстой " гэжээ.
Гурван цаг үргэлжилсэн уулзалтын гол асуудал мэдээж Тайванийн асуудал байв. Энэ нь үргэлж хоёр гүрний хоорондын маргааны гол сэдэв байдаг бөгөөд одоо ч зөвшилцөлд хүрээгүй байгаа юм. Өнгөрөгч наймдугаар сард АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Тайваньд гэнэтийн айлчлал хийсний дараагаар асуудал улам хурцадсан гэж хэлж болно. Үүний дараа Хятад улс хариу арга хэмжээ авч Тайванийн хилийн зурвас дагуу томоохон хэмжээний цэргийн сургуулилт явуулсан нь АНУ, Хятадын хооронд мөргөлдөөн гарч болзошгүй гэх болгоомжлолыг төрүүлээд байв. Гэвч энэ уулзалтаар талууд эвлэрсэн байна.
Л.Сайнаа
Эх сурвалж: BBC