Өнгөрсөн ням гарагт Словенийн ерөнхийлөгчийн сонгуулийн дүн гарч, тус улсын анхны эмэгтэй ерөнхийлөгчөөр Наташа Пирк Мусар хэмээх эмэгтэй сонгогджээ. Тэрбээр хуульч мэргэжилтэй бөгөөд 1968 онд төрсөн, өдгөө 54 настай ажээ.
Бие даан нэр дэвшсэн тэр өнгөрсөн ням гарагт эцэс болсон сонгуульд 54 хувийн саналаар ялалт байгуулсан юм. Австрийн Венагийн их сургуулийн хууль зүйн ухааны доктор тэрбээр 10 гаруй жил телевизийн нэвтрүүлэгчээр ажилласан туршлагатай бөгөөд CNN, BBC, ITV Granada, Sky News зэрэг хэвлэл мэдээллийн томоохон байгууллагад ажиллаж байсан гэнэ.
Л.Сайнаа