Хятадын удирдагч Ши Жиньпин Ардын Чөлөөлөх Армидаа дайнд бэлдэж, бүх хүчээ тулалдаанд төвлөрүүлэхийг анхааруулсан тухай Хятадын Коммунист намын хэвлэлд бичсэн байна. Түүний Хятадын цэргийн командлалын төвд зочлох үеэрээ армийн дүрэмт хувцастай авхуулсан зургууд нь лхагва гарагт Хятадын Ардын өдрийн сонины нүүрэнд олноор тавигдах болжээ.
Тэрбээр саяхан болсон намын их хурал дээр хэлсэн үгэндээ тэнгэрийн хаяанд буй “аюулт шуурга”-ны тухай тодотгон анхааруулж, бүх армиа дайны нөхцөл байдалд бэлэн байхыг сануулав. Мөн “Бүх хүчээ тулалдахад төвлөрүүлж, ялахын төлөө ур чадвараа нэмэгдүүл” хэмээжээ. Мөн сүүлийн үед түүний хэрэглэх үг хэллэг хурц, ширүүн болж буй тухай хэвлэлүүд бичжээ.
Ши Жиньпин засгийн эрхийг авсныхаа дараагаар буюу 2017 онд армидаа дайны бэлтгэлд анхаарлаа хандуулахыг тушааж байсан билээ. Харин түүний энэ удаагийн үйлдлийг гаднын ажиглагчид АНУ, Тайвань улсуудад өгч буй сануулга хэмээн дүгнэжээ. АНУ-ын төлөөлөгчдийн танхимын спикер Нэнси Пелоси наймдугаар сард урьдчилан зарлалгүйгээр Тайвань улсад айлчилсны дараа нөхцөл байдал улам хурцадсан гэхэд хэлсдэхгүй. Тус айлчлалын ард Хятадын Ардын Чөлөөлөх Арми хэд хэдэн тэнгисийн хөлөг, байлдааны нисэх онгоцоо Хятад, Тайванийн албан бус хилийн зурваст илгээгээд байсан билээ.
Л.Сайнаа